Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.08 13:28
4473
Цахимаар газрын эрхээ бусдад шилжүүлдэг боллоо

   Аймаг, нийслэлийн газрын албаны ачааллын тодорхой хэсгийг газрын эрхээ бусдад шилжүүлэх үйлчилгээ эзэлдэг байсан. Иргэд эрхээ шилжүүлэхийн тулд өргөдөл бичиж, нотариатаар батллуулж, иргэний үнэмлэхээ канондуулж, арилжааны банкны дансанд мөнгө тушаах гээд бүхэн өдрийн ажил болсны эцэст дугаарладаг байв.

Тэгвэл иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс энэ үйлчилгээг Гзаар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар цахимжуулжээ.

   Одоо газрын эрхээ бусдад шилжүүлэхийн Egazar.gov.mn систем болон Egazar апп-руу ороод л цахимаар шийдчихэж байна. Үүнээс гадна  гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх, хугацаа сунгуулах зэрэг өргөдөлөө цахимаар илгээх боломжтой болсон учир та заавал газрын алба руу очих  шаардлагагүй боллоо.