Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.10.08 15:26
52922
ХАР МАШИНЫ "ХАКЕРЫН ХЭРГЭЭР АЛДАРШСАН" Б.СЭМЖИДМААГИЙН ОРЛОГО 7 ДАХИН ӨСЧЭЭ

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг харьцуулалт хийн уншигч үзэгчиддээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дуулиан шуугиан, хэл ам, хакерын хэрэгт холбогдон байж сандал суудалтай болсон БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн хөрөнгө орлогыг өмнөх онуудтай харьцуулалт хийн үзүүлж байна.

2020 онд НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж гарсан Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нар үл мэдэгдэх нэгэн хүнтэй санал тоолох хар хашиныг хакердаж сонгуулийн саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагдаж байсан.

Тодруулбал тус бичлэгт эхлээд Б.Сэмжидмаа IT инженертэй ярьж байхад нэр дэвшигч Г.Гангамөрөн гаднаас орж ирэн, санал тоолох хар машиныг хакердах тухай ярьсан байдаг.

IT инженер тэдэнд  "Бид Сэмжидмаа дарга дээр ч юм уу яачихсан байх ёстой гэсэн нарийн төвөгтэй юм байгаа... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юм уу тээ, хэчнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарах ёстой. 

Өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх. Тэгээд хамтарч ажиллана гэвэл бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн" гэхэд

Б.Сэмжидмаа дахин, дахин лавлан асууж "Уншихад л энийг баллаад энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ! 

Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу! "

... гэх мэтээр санал тоолох машиныг луйвардахаар үгсэн хуйвалдаж буй нь бичлэгээр үлдсэн байдаг.

Тэгвэл санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй талаар Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлсэн. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулахдаа санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлж, өөр серверийн дүнг 30 минутын хугацаанд харуулж, нэр дэвшигчдийн сонгуулийн дүнг худал мэдээлсэн байж болзошгүйг тус албан бичигт бичсэн байжээ.

Мөн "МАН-ын гишүүн Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн болон бусад хүмүүс оролцож, СЕХ-ны санал тоолох хар машиныг IT инженер н.Мөнхбат гэх хүнд 175 тэрбум төгрөгийн хахууль өгч УИХ болон орон нутгийн сонгуулийг луйвардах ажлыг зохион байгуулсныг би гэрчилнэ" гэж иргэн Н.Ганочир ч мөн шүгэл үлээж байсан.

Гэтэл  дээрх хэрэг тэгэсхийгээд дарагдаж Б.Сэмжидмаа нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр БГД-ийн ИТХ-ын даргаар томилогдсон байдаг. 

Ийнхүү хүсэн хүлээсэн томилгоондоо хүрсэн Б.Сэмжидмаагийн 2020 оны хөрөнгө орлого 2018 2019 онтой нь харьцуулахад 7 дахин өссөн үзүүлэлттэй гарч 23 сая 500 мянган төгрөгөөс 166 сая 837 мянга болсон байна. 

Харин гэр бүлийн орлого нь өнгөрсөн онуудад  буюу 2018 онд 140 сая, 2019 онд 190 сая, 2020 онд 140 сая гэж мэдүүлжээ. Орон сууц, барилга байгууламжийн хувьд 350 сая төгрөгийн үнэ бүхий 2 нийтийн орон сууцтай байна.

Автомашины тухайд Суудлын жижиг машин, Nissan, Murano- 1,Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, G 500- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 гэсэн 255 сая төгрөгийн үнэлгээтэй 3 автомашинтай. 

Мөн 35 сая 120 мянган төгрөгийн 40-н адуу, 139-н хонь, 4-н үхэртэй бөгөөд 120 сая төгрөгийн зээлтэй. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 2018 онд 42 сая 239 мянга, 2019 онд 50 сая 657 мянга, 2020 онд 55 сая 739 мянга болж өсчээ.

Сонирхол татахаар нь торгонд боосон эрдэнэ шиг сайхан хүүхэн Б.Сэмжидмаа аль үнэ цэнэтэй, аль гоё сайхан гэсэн шижир алт, сувдан гоёлоор биеэ хуччихаад үнэт эдлэлгүй гэж АТГ-д хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх юм.