Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2021.10.08 15:44
10217
Н.НАРАНБААТАР: ХҮРЭЭНИЙ БУЗАРЫГ ЯРЬВАЛ ГЭДЭГ ШИГ "ГАШУУНСУХАЙТЫН БУЗАР" ДАЛАЙ ЦААШАА БОЛЛОО

Чуулганы хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан "Нүүрс тээвэрлэлт бол  чухал асуудал байгаа юм. Харамсалтай нь бид хамгийн чухал асуудалдаа хамгийн хойрго, идэвх санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн. Тэр чинь түүхэндээ хамгийн өндөр тоо.

Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар нийлээд 8.2 сая тонн нүүрс гарсан байнашд. Энэ хоёр боомт чинь нийлээд 36,7 сая тонны 30-аадыг нь гаргах байхгүй юу. Тэгэхэд энэ хоёр боомт чинь ийм царайтай ажиллаж байгаа байхгүй юу! 2хон сар дутуу байна. Он дуусах хүртэл 10, 11 сая тонн нүүрс гарах юм уу. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байна.   

Боомт чинь өнөөдөр ямар ч эзэнгүй, нэгдсэн зохион байгуулалтгүй тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай ийм л байгууллага байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Сая энэ  мэдээгээр сонсохоор боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй байна. Юу хийгээд байгаа юм. ХҮРЭЭНИЙ БУЗАРЫГ ЯРЬВАЛ ГЭДЭГ ШИГ ГАШУУНСУХАЙТЫН БУЗАР ДАЛАЙ ЦААШАА БОЛЛОО" гэж ширүүхэн дугараад авав.

Тэгвэл Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж байгаа билээ.