m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.10.11 12:00
47197
НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРИМ ХЭСГИЙН ХОРООДОД ИРЦ ХҮРЭЭГҮЙ УЧИР ДАХИН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХААР БОЛЛОО

УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт өнгөрөгч амралтын өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийг зохион байгуулсан боловч ирц хангалтгүй учраас дахин 10-р сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

Энэ удаагийн нөхөн сонгуульд нийтдээ 2 тэрбум 210 сая төгрөгийг зарцуулсан. Нэгэнт ирц хангалтгүй байсан учраас дээрх зарцуулсан мөнгө үр дүнгээ өгч чадсангүй.