Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2021.10.11 12:29
36572
Нүүрс тээвэрчид "Шаргын овоо"-г татан буулгах ёстой гэж үзэв

Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, бүр хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийж байна.

Тус сумын нутгийн иргэд нүүрс тээвэрлэлтийг авто замаар тээвэрлэхийг эсэргүүцэж Цагаан хадын замаар тээвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

"Алтан шар зам" ТББ-ын тэргүүн Ганбаатар "Замын-Үүд рүү тээвэр эрхлэгчдийг Шаргын овоон дээр тусгаарлаж байгаа. Гэтэл жолооч нар хотод албан ёсоор ПСР өгөөд, Шаргын овоонд дахин түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Гэтэл эрүүл гэдгээ баталсаар байхад жолооч нарыг заавал ая тухтай нөхцөл хангаагүй газар байлгаж, дундын жолооч гээчийг урагшаа гаргаж байгаа юм. Иймээс бизнес болон хувирсан Шаргын овоо гээчийг татан буулгах ёстой гэж үзэж байна. Дундын шат дамжлаггүй шууд Замын-Үүд рүү машинаа гаргаж байя. Жолооч нар зориулалтын буудалд тусгаарлагдая гэдэг саналыг төр засагтаа хүргэж байна" гэлээ.