m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.10.11 12:38
3446
Л.Халтар сайдын нууц тушаалаас болж 25 гаруй тээвэрчид ажилгүй орлогогүй эгнээнд шилжихэд хүрээд байна

Манай улсад 1 өдөрт 8 сая доллар оруулж ирдэг Гашуун сухайтын боомтод тээвэрчид "бөмбөлөг"-т орж ажил амьдралгүй болоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Үүнээс гадна Шивээ хүрэнгийн боомт, Ханги мандалын боомт, Эрдэнэс Тавантолгой Чойрын чиглэлийн тээвэр тэг зогсолт хийгээд байна. Үүнд Зам тээврийн сайд дорвитой арга хэмжээ авахгүй. Монгол улсын тээврийг  ийм нөхцөлд ороход нөлөөлж хятадуудад давуу эрх олгож, Монголчуудыг 10 сарын 20 гэхэд зогсоох нууц шийдвэр гаргасан байгаа аж. 

Тиймээс өнөөдөр МАН-ын бүлэгт 25 мянган тээвэрчид хандаж шаардлага хүргүүллээ. Зам тээврийн сайд Л.Халтар болон түүний удирдлагад ажиллаж байгаа хүмүүсээс болж өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн ажилгүй, цаашид үлдсэн тээвэрчид эх орондоо ажиллаж, амьдрах эрхгүй болох эрсдэл үүсээд байгаа учраас хүнд нөхцөл байдлыг яаралтай шийдэж өгөхийг хүслээ.