Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.12 09:04
1386
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:НӨХӨН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

09:00 ЦАГТ

“Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс аравдугаар сарын 14-ныг хүртэл өдөр бүр 09:00-18:00 цагт үргэлжилнэ. Уг арга хэмжээг НЗДТГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮҮ эрхлэгчид оролцоно.

11:00 ЦАГТ 

-Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал БХБЯ-ны II давхарт 205 тоотод болно. Холбогдох утас: 91119757 99010985
 
-УИХ-ын нөхөн сонгуультай холбогдуулан ШИНЭ намаас хэвлэлийн бага хурал хийнэ.  Хэвлэлийн бага хурал  Эрдэм цамхагийн 2 давхарт болно.

13:00 ЦАГТ

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар  “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно. Холбогдох утас: 99122141, 98980404