Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2021.10.12 11:43
2825
Б.Мөнхжаргал: Нөхөн сонгуульд ард түмний хүү биш ноёны хүү яллаа

ШИНЭ намаас нөхөн сонгуультай холбоотой болж өнгөрсөн үйл явдалд байр сууриа илэрхийллээ.  ШИНЭ намын ЕНБД Б.Мөнхжаргал "Нөхөн сонгуульд ирц хүрсэнгүй, хүчин төгөлдөр бус сонгууль гэж ард түмэн дүн тавилаа. Хуйвалдаан, наймаа тохироогоор нэр дэвшүүлсэн эрх баригчдын үйлдэлд ард түмэн дүн тависан гэж тэд үзлээ. Сонгуулийн хугацаанд улс төрийн намууд мөнгө тараалт, иргэдийн саналыг худалдан авах гэсэн үйлдэл л хийсэн. СХД-ийн цагдаад нийт 200 гаруй сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлийг илрүүлсэн ч цагдаа нь дүр эсгэн сонгуулийг дуусгалаа. ШИНЭ нам төрийн аппарат, хар хайрцагны эсрэг өрсөлдөж ялагдлаа. Ард иргэд хоногийн хоол, халамж, бэлэн мөнгө, сайжруулсан мөнгөнөөс хасагдах хороон даргын дарамтанд ялагдлаа. Эрх баригч нам хэзээ ч ард түмнээ ядуурлаас гаргах сонирхолгүй гэдэг нь үүгээр нотлогдлоо. Энэ удаагийн сонгуульд ард түмний хүү биш ноёны хүү яллаа. Ардчилсан намын  өвгөн баатрууд алийн болгон залуучуудын өмнүүр орж, унаж бүдрэх юм бэ.

ХҮН нам алийн болгон эрх баригчтай биш АН-тай тэмцэх юм бэ. Өрсөлдөгч сөрөг хүчинтэй өрсөлдөхөө боль. Нэг хүнтэй намууд сонгуульд гарахгүйгээ мэдсээр байж алийн болгон санал хуваахаар нэр дэвших юм бэ.

Урьдчилан тавьсан жүжигт удахгүй болох нэмэлт санал хураалтанд улс төрийн намууд МАН-аас бусад намууд оролцохоо болъё. Зөвхөн эрх баригч нам нь ганцаараа өрсөлдөөд ганцаараа ялаг. Ийм бохир муухай зүйлийн эсрэг бид шударгаар тэмцлээ. Өрсөлдсөн бүх намууд хэтэрхий бохир, мөнгө тараалаа" гэлээ.