Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2021.10.12 17:23
7542
А.АРИУНЗАЯА: "2 НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ АВАХГҮЙ БАЙХ ЗААЛТ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ХУМИНА"

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулав.

-Боловсролын багц хуульд гурван нас хүрсэн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухай заасан. Гурав хүртэл настай хүүхдүүдийн асаргааг цаашид Боловсролын яам биш танай яам хариуцдаг болох юм байна.

-"Би энэ заалтыг эсэргүүцэж байгаагаа Л.Энх-Амгалан сайдад хэлсэн. Энэ заалт хэрэгжсэнээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт хумигдана.

Манай улсад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг, өрхийн орлогод томоохон хувь нэмэр оруулдаг онцлогтой. Өндөр хөгжилтэй орнуудад 3 хүртэл настай хүүхдүүдийг гэр бүлийн халамжид байх ёстой гэж үздэг ч манай нөхцөлд тохиромжгүй. Иймд энэ орон зайг хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгчид нөхнө."