Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших Сүүж хэмээх газарт аравдугаар сарын 12-ны 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг 22:37 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээлэв.