Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе уриатай Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярын хөтлөн явуулдаг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний хувцас үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргасан "Three Flames brand"-ийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул оролцлоо.
Тэрээр анх бизнесээ эхлэхдээ нөхрийнхөө найзаас 5 сая төгрөг зээлж 3 өрөө байрныхаа нэгэнд нь үйлдвэрлэлээ, нөгөөд нь агуулахаа хийж , нэг өрөөнд нь амьдарч 3 оёдлын машин, 1 хар даавуутайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол өдгөө хэдийнээ өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй, олны талархлыг хүлээсэн брэнд бүтээгдэхүүн болж чадсан байна.
Намайг хариуцлага ажил хийлгэдэг
"Three Flames brand"-ийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул нь 2006 оноос хойш оёдлын салбарлуу орсон бөгөөд анх эмэгтэй бэлэн хувцас оёж зардаг байжээ. Тэр үедээ оёдлын болоод загварын ямар нэгэн мэдлэг байгаагүй ч өөрийн хичээл зүтгэлээрээ олж авсан туршлагаараа төдийгөөс өдий хүртэл, улам илүү сайжирч, алхам тутамдаа суралцаж , одоо ч шинийг эрэлхийлж яваа талаараа ярьж байлаа.
Улмаар хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй Хадлан Дээл хийх санаагаа үйлчлүүлэгчийнхээ захиалгаас олж авсан тэрээр тухайн үед сар гаруй хугацаанд бодсоны эцэст 2016 оны 11-р сард анхны ХАДЛАН ДЭЭЛЭЭ урлан гаргаж байсан байна.
Тухайн үед брэндийнхээ нэрийг олоогүй байх үед нь анхны захиалагч маань ХАДЛАН гэдэг нэр өгсөнөөр захиалагч, зохион бүтээгч хоёрын хамтын бүтээл болон гарж байсан гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү зөвхөн эрэгтэй загварын дээл гаргадаг байсан бол үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол болоод брэнд бүтээгдэхүүнээ өргөжүүлэхээр зорин бүх нас, хүснийхэнд зориулан Хадлан дээлээ урлаж эхэлжээ.
Өвөрмонголоос хувь захиалгууд маш их ирдэг
Дэлхий нийтийг хамарсан цар тахал бидэнд хүндээр туссан ч хөл хорионы үеэр маш их зүйлийг бодож тунгааж өөртөө дүнэлт хийж, эхлүүлсэн биезнесийнхээ замналыг эргэн харах алтан боломжийг олгосон хэмээн мөн хэлж байлаа.
Тэрээр баялаг бүтээгч гэдэг нь хүн өөрөө юм. Хүн оюун санаандаа бий болгосон зүйлийг бодит зүйл болгож байна. Үүн шиг миний хийж буй бизнес яг энэ дээр төвлөрч ажилладаг. Хүн оюун санаандаа юу хийж байна түүнийгээ бодит болгоно гэдэг нь манай үйлдвэр баялаг бүтээж байна гэж бодож байна гэв.