2021.10.13 16:05
821
Б.Жавхлан-"НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх төлөвлөлт байхгүй"

Сангийн сайд Б.Жавхлан засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцууллаа.

Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн талаараа ахин онцоллоо. Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Түр журмаар ажиллах журам, дүрмээ гаргачхаад БНХАУ-ын талаас хариу хүлээж байгаа талаараа хэллээ. 

Мөн тэрээр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй ойрын хугацаанд тийм бодлого төлөвлөлт байхгүй. Ойрын жилүүдэд хэвийн үргэлжлээд явна. 2022 оны төсөвт байгууллуудаас 10 хувийн НӨАТ авна, буцаан олголт 2 хувь гэдгээрээ төсөвлөсөн байна. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй хувь хэмжээг багасгах гэхээсээ илүү татвар төлөлтийн сууриа илүү тэлнэ. Энэ бодлогоо цааш ахиулах хэрэгтэй. НӨАТ гэдэг татвар маань өөрөө маш том төслийн орлогыг бүрдүүлэгч эх үүсвэр байдаг. Манай төсвийн орлогын 27 хувийг бүрдүүлдэг тийм болохоор үүнийгээ цаашид илүү хөгжүүлэх хэрэгтэй гэлээ.