Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.10.13 16:29
3221
Г.ЁНДОН: "ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДАЛД ТӨР ОРОЛЦОХ НЬ БУРУУ"

Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр шатахууны нөөцийн асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөв.

Г.Ёндон: "Шатахууны нөөц үүсээд явах нөхцөл бүрдэж байна. Сар болгоны олборлолтын хэмжээ нэмэгдэх эсэхээс шатахууны үнэ шууд хамаарна. Эдийн засагт сөргөөр нөлөөлж болох гол хүчин зүйл бол энэ шатахууны үнийн асуудал юм.

ААН-үүдтэй үнийн асуудлаар бид хуралдахаар төлөвлөж байна. Гол асуудал бол энэ үнийн асуудал болоод хомстол. Өнгөрсөн хавар Монгол улсын эдийн засаг 5,3 хувиар буурчихсан байсан учир иргэддээ дарамт учруулахгүй үүднээс шатахууны үнийг барьж байсан.

Гэхдээ цаашдаа шатахууны үнийн асуудалд төр оролцох нь буруу юм" гэв.