Эрүүл мэнд
2021.10.14 12:27
2015
Б.БЯМБАДОРЖ: "Нийслэлд зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүс 18 хувийг эзэлж байна"

Нийслэлийн Онцгой Комиссоос долоо хоног болгон коронавируст цар тархалтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийж байгаа. 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Халдварын тохиолдол 37-дахь долоо хоног дээр хамгийн өндөр тархалттай байсан бол аажим бууралтын байдалтайгаар өнгөрсөн 10 сарын 4-өөс 10-ны хоорондох 40 дахь долоо хоног дээр 3446 тохиолдол өдөрт бүртгэгдсэн байна. Энэ нь түргэвчилсэн, PCR, шинж тэмдэг илэрсэн гээд бүх тохиолдлуудыг нэгтгээд Нийслэлийн хэмжээнд хариу арга хэмжээний тусламж үйлчилгээг  зохион байгуулдаг учир нэгтгэсэн тоо баримтыг гаргадаг гэлээ.

Нийт тохиолдлуудаас хүүхэд, жирэмсэн ээхийн халдварын тархалтын тоо буурсан байгааг онцоллоо.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 6554 болж нэмэгдсэн бол тусгаарлах байранд 352 хүн эмчлэгдэж байна. Харин нас баралтын тоо долоо хоногийн дунджаар өдөртөө 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Нийслэлд зайлшгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүс 18 хувийг эзэлж байна гэлээ.