2021.10.14 13:43
944
С.Энхболд: "Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг судалгаа шинжилгээнд тавигдсан"

"Манай улс Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдээд. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулаад байна. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулах төлөвлөгөөтэй байна.

Вакцинжуулалтын хувийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Анх хичээл сургууль эхлэхээс өмнө нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол одоо 18 хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байна. Ахуйн хавьтлын хүрээнд халдварын тархалт илүү эрчимтэй явагдаж тархац хурдацтай байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэллээ.