Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.10.14 15:15
7098
Ц.ТУВААН АН-ААС ХӨӨГДӨЖ, Н.АЛТАНХУЯГ, С.ГАНБААТАР НАР АН-ЫН БҮЛГЭЭС ХАСАГДАВ

УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж, намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж, үндсэн дүрмийн дагуу түүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар хэллээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-ийн хоёр дахь хэсэгт "Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэсшсэн сонгогдсон гишүүд орно" гэж зохицуулсан байдаг. Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй, тэгэхээр хуулиа дагаж бие дааж орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар цаашдаа АН-ын шийдвэр гаргах хуралд оролцохгүй, Ц.Туваан мөн АН-ын бүлэгт байх боломжгүй боллоо.

Мөн манай намын даргын асуудал маргаантай байгаа. Шүүхээс шийдвэр гарсан юм уу үгүй юм уу мэдэхгүй. С.Эрдэний ч юм уу? М.Тулгатын ч юм уу? хэн нэгний нам биш. Яахав намын их хурал хийгдэж таарна" гэв.