Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2021.10.14 16:41
3738
Шиньжяны үнэн байдлыг бодит хэрэг гэрчилж байна

Саяхан өндөрлөсөн НҮБ-ын хүний эрхийн 48-р чуулганд өрнөдийн зарим орнууд худал хуурмаг мэдээлэл болон цуурхалд үндэслэн Шиньжяны асуудлаар Хятад улс ёс бусаар дайран давшилж, Шиньжяны хүний эрхээр шалтаг болгож Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцов.

11-нд ШУӨЗО-ны захиргаа Бээжинд Шиньжяны асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэж, видео хэлбэрээр Шиньжяны иргэдийн үйл явдлыг яриулж, өрнөдийн орнуудын Шиньжянтай холбоотой гүтгэлгийг бодит үйл хэргээр няцаасан байна.

ШУӨЗО-ны захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шю Гүйшян хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Америк тэргүүтэй өрнийн Хятадын эсрэг хүчний Шиньжянд хүний эрхийн их цар хэмжээгээр зөрчиж байна гэгч цуурхал нь худал хуурмаг мэдээлэлд үндэслэн санаатайгаар мушгин гуйвуулсан үйлдэл тул үнэнд гүйцэгдэх нь гарцаагүй юм гэжээ.

Америкаас Хятадад суугаа элчин сайдын яам энэ оны 1-р сард нийгмийн сүлжээнд Хятадын засгийн газар Шиньжянд исламын шашныг цаашид нугачин дарж, Кашгар хотын Айтгар лалын сүмийн 100 гаруй жилийн түүхтэй пайз алга болгосон гэжээ. Үүнд холбогдуулан Шиньжяны исламын шашны нийгэмлэгийн дэд дарга, Кашгар хотын Айтгар исламын сүмийн Имам Маймайт Жүма видео хэлбэрээр холбогдож, уг пайз чухам яасан талаар ярилаа.

Тэрээр хэлэхдээ, уг пайзыг Айтгар сүмийн том дуганы гадна талын хананд өлгөж байгаа. Уг пайзын 1982 онд бүтээж ашигласан юм. Удаан хугацаагаар гадна ил задгай байж, нар салхинд элэгдэж, дээрх үсэг нь баларч сүйдсэн юм. 2017 онд дурсгалт зүйлийг хамгаалах шаардлагын дагуу Айтгар сүмийн захиргаа исламын шашны зүтгэлтнүүд болон сүсэгтэн олны саналын үндсэн дээр уг пайзыг шинэтгэн сэлбэж засаж, үсгийг нь дахин шивж будсан юм. Сэлбэн зассаны дараа уг пайзыг ил задгай газраас саравчтай хананд өлгөсөн юм гэжээ.

Шиньжяны хөвөнгийн салбарт чухам албадан хөдөлмөрлүүлсэн хэрэг байна уу үгүй уу гэдэг талаар Америк тэргүүтэй өрнийн Хятадын эсрэг хүчин Шиньжянд албадан хөдөлмөрлүүлж байна гэдэг шалтгаар тухайн нутгийн хөвөнгийн салбарт хориг тавьсан юм. Аксу тойргийн Шиньхэ сянийн хөвөн тариалагч Аймар Смайл видео хэлбэрээр Шиньжяны хөвөн түүж буй байдлын талаар танилцуулсан байна. 

Тэр хэлэхдээ, та бүхэн миний ар дахь энэ хөвөнгийн тариан газрыг харж байна. Эдгээр хөвөн том цэцэглэсэн байна. Сайхан харагдаж байгаа биз. Машин механикийн хүчээр хөвөн түүх болсноор 40 га хөвөнг нэг л өдөрт бүгдийг түүж дуусгаж байна. Хөвөн тариалж миний амьдрал сайжирсан. Өдгөө би хөвөн тарихын дагуу бас үхэр хонь тэжээж байна гэжээ. Тэрээр хоршоо байгуулж, өөрийнхөө эзэмшсэн хөвөн тарих техникээрээ тосгоныхоо бүх иргэдийг дагуулж амьдралыг нь өөд нь татах гэж байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Шиньжяны болон Шиньжяны Хотен нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөгч эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хуулийн дагуу хамгаалж, төрх эрхийг нь баталгаажуулж, эрүүл мэндийг нь баталгаажуулж, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийн нь баталгаажуулж, тэдний тэгш эрхийг хамгаалж буй зэрэг талаар өөрийнхөө биеэр үлгэрлэн, Шиньжяны үндэстний цөөнхийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа тухай худалд яриаг няцаасан байна.

Шю Гүйшян хэлэхдээ, Шиньжяны эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах ажил тасралтгүй эрчимжихийг хирээр үндэстнүүдийн эмэгтэйчүүдийн хөгжлийн орчин цаашид сайжирч, боловсрол хүртсэн хэмжээ тасралтгүй дээшилж, гэр бүл болон эд хөрөнгийг хамгаалах ухамсар илэрхий эрчимжиж, иргэдийн амьжиргаа цаашид дээшлэн, улам олон эмэгтэйчүүд Шиньжяны эдийн засаг нийгмийн байгуулалтад оролцож, төрийн хагас тулгуур гэх нэр алдраа нэр төртэй гүйцэтгэж байна.

Шиньжян бол Хятадын терроризмтой тэмцэх болон хэт даврах үзлийг арилгах гол талбар юм.

1990-с 2016 оны эцэс гэхэд Шиньжянд хэдэн мянган удаа террорист халдлага гарч, үлэмж хэмжээний хүн хар эндэж шархдан эд хөрөнгийн хохирол гарсан юм. Хэвлэлийн бага хурал эхлэхээс өмнө гадаад дотоодын сэтгүүлчид Шиньжяны терроризмтой тэмцсэн болон хэт даврах үзлийг арилгах тэмцлийн тухай үзэсгэлэн сонирхсон юм.

Уг үзэсгэлэнд Шиньжян хэт даврах үзлийг арилгах явцдаа түүний үүсэж буй болох хөрс шороог арилгаж, иргэдийн үндсэн эрх ашгийг баталгаажуулсан юм. Өдгөө Шиньжяньд 4 жил дараалан ямар ч террорист халдлага гараагүй, нийгэм дэм журам илэрхий сайжирч, үндэстнүүдийн ард түмэн аз жаргалтай амар амгалан аж төрөн амьдарч байна гэжээ.

Шю Гүйшян хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг цөөн тооны орнуудын худал ярианд хууртаагүй. НҮБ-ын хүний эрхийн 48-р чуулганд Пакистан зэрэг 65 орон Хятад улсыг дэмжиж, Персийн булангийн хамтын ажиллагааны байгууллагын 6 гишүүн орон Хятадыг дэмжиж захидал илгээж, 20 гаруй орон дангаараа Хятадын дэмжиж үг хэлсэн юм. Нийт 100 шахам орон адил бус хэлбэрээр Хятадын Шиньжяны талаар байр сууриа илэрхийлж, ойлгон дэмжиж байлаа. Эдгээр ухаалаг дуу хоолой, шударга хүчнийг үнэхээр бахархаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын талд байна гэдгийг эргээр нь бүрэн харуулсан юм гэжээ.