Хууль эрх зүй
2021.10.14 17:36
2827
Х.Ганхуяг: "Бид иргэдийнхээ хөлд байгаа дөрөөг нь багцлаад байгаа хүлээсийг яаж багасгах вэ гэдгийн төлөө явж байгаа"

Өнгөрсөн долоо хоногт улсын их хурлаар хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахин мэдээлэл хийлээ: "Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаантай холбогдуулан интернет орчинд буруу ташаа мэдээлэл ихээр явж байна. Гол шалтгаан нь Хөрөнгө оруулалтын босго буюу Монгол улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг Виз авах босготой андуурснаас буруу ташаа мэдээлэл иргэд ихээр авч байна. 

Өнөөдөр дэлхийн 118 оронд, Дэлхийн банкны хийсэн судалгаагаар ямар нэгэн босгогүй хөрөнгө оруулалт хийгээд, бизнес үйл ажиллагаа хийх боломжтой 48 оронд тэр босго тэглэсэн. 2020,2021 нийлүүлээд үзэхэд 70 оронд бизнесийн үйл ажиллагааг эрхлэх ААН-ын тусгай зөвшөөрөл авахад хөрөнгө оруулалтын босгоо тэглэж хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгохын тулд явж байгаа.

Харин харамсалтай нь тэр 70 улсад Монгол улс ороогүй байгаа. Ийм учраас бид хөрөнгө оруулалт ийн  100 мянган долларын босготой асуудлыг бид нар Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахад, хөрөнгө оруулалт хийхэд 1000 ч байна уу, 2000 ч байна уу, 10 мянга ч байна уу, 100 мянга ч байна уу хамаагүй монгол улсад хөрөнгө оруулалт хийх, үүд хаалгыг нээж өгөх зорилго агуулсан юм.

Энэ хуулийн гол агуулга нь гадаадын иргэн ч бай Монгол улсын иргэн ч бай хамтарсан компани байгуулахад цахимаараа гэрчилгээ авах  ААН байгуулах боломж бүрдэнэ гэсэн үг. 100 мянган долларын  босго нь зөвхөн гадаадын иргэнд ашигтай гэхээсээ илүү монгол улсын иргэдэд ашигтай.

Бид босго гэдэг зүйлийг зайлшгүй буруулах хэрэгтэй. Иймээс бид хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг бол Байшин сав авах хууль биш.  Хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн ААН-д хувьцаанд нь хөрөнгө оруулахыг  хувь эзэмшихийг хэлнэ. Тиймээс100 мянган долларын асуудлыг  зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид нар иргэдийнхээ хөлд нь байгаа дөрөөг нь  багцлаад байгаа хүлээсийг яаж багасгах вэ гэдгийн төлөө явж байгаа" гэлээ.