Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.15 14:16
24467
Н.Анхбаяр: Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Замын-Үүдийн асуудлаар тайлбар өглөө.

Тэрээр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдалтай байна.

Бид өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээллийг өгөөд байна" гэв.