2021.10.15 15:20
4688
Махны экспорттой холбоотой дөрвөн жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхэд нэгдүгээрт малын эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ жил малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад тодорхой төсөв тавьж өгсөн. Загсийн газрын зүгээс боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого барьж байгаа. Ховдын арьс ширний цогцолборт 9.7 тэрбум төгрөгийн төсөв суусан. Дарханы арьс ширний цогцолборын хувьд Италитай хамтран ирэх жил төсөл эхлүүлнэ.

Түүнчлэн мал махны экспорттой холбоотой дөрвөн том жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулна. Мал аж ахуйн гаралтай экспортын бүтээгдэхүүн улирлын шинж чанартай байгаа. Эдгээр үйлдвэрийг байгуулснаар жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дууссан.

Гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байна. Захиалагч болон гүйцэтгэгч тал ойлголцож чадвал ирэх онд багтаан хэрэгжүүлнэ. Нийт 76 сая ам.долларын төсөл байгаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төсөв нь бэлэн" гэлээ.