Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Сонгууль
2021.10.16 22:49
48968
УИХ-д МАН Ц.Идэрбат, Э.Батшугар нараар бүл нэмэх нь тодорхой боллоо

22:30 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооны 54 хэсгийн хорооны мэдээлэл нэгтгэгдээд байна. Нэгдсэн системд ирсэн мэдээллээр

  • Э.Батшугар 28,097
  • Б.Найдалаа 7,188
  • Э.Бат-Үүл 6,029
  • А.Отгонбаатар 4,222
  • Ш.Гантулга 3,696
  • Х.Бат-Ялалт 2,481
  • Ц.Гантулга 1,684
  • Л.Цог 265
  • Ш.Төмөрсүх 140
  • А.Батдорж 123 санал аваад байна.

Хэнтийд 22:20 цагийн байдлаар:

  • Ц.Идэрбат 15,943
  • Б.Гарамгайбаатар 4,184
  • М.Чингисхаан 707
  • А.Бархүү 344
  • Д.Баатаржав 223
  • Д.Чулуунбат 192 тус тус санал аваад байна.

Хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан яг одоо тоолж байна. Ирэх даваа гарагт Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргах бөгөөд албан ёсны мэдээллийг хийх юм.