Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.16 23:08
4796
С.Жавхлан: “МҮОНРТ Монголчуудыг хумсалж амьдардаг ч авлигачдын талд үйлчилдэг гэж үзнэ”


УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан ЗГ болон УИХ-ыг тарахыг шаардан төв талбайд өчигдөрөөс эхлэн суулт зарлаад буй. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан МҮОНРТ-ийн талаар мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд:

МҮОНРТ Монгол түмний хоолны мөнгөнөөс хороож, хувааж хумсалж хураамж авдаг. Төв талбай дээр олон түмэн нь удаа дараа олон дараалан үзэл бодол, хүнд хэцүү байгаа амьдралаа, хэлж илэрхийлээд байхад нохой хуцсаны дайнд бодохгүй. Мэдээ, яриа сурвалжлага авахгүй нэвтрүүлэхгүй байгаа нь нэн харамсалтай. 

Маргааш өглөөнөөс төв талбайд ирж хүнд хэцүү байгаагаа хэлж буй иргэд түмнийг шууд нэвтрүүлэхгүй бол, тус байгууллагыг Олон нийтийн талд бус Авилгачидын талд хэмээн үзэж орон даяар төлбөр хураамж төлөхгүй байх уриалахаа үүгээр мэдэгдье! гэжээ