Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Спорт
2021.10.17 08:56
1515
Б.Хорлоодой, Э. Ариунболд нар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

2021 оны Парисын их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөж, манай улсын бөх зодоглолоо.

Үүнээс эрэгтэйчүүдийн -60 кг жинд зодоглосон Э.Ариунболд Японы Генки Когаг ялж, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Францын Клое Девиктог ялж хүрэл медалийг хүртлээ.

Өнөөдөр барилдсан бусад тамирчдын үр дүн:

  1. Эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг эхний шатанд Францын Ширин Буклид ялагдаж тэмцээнээ дуусгасан
  2. Эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү эхний шатанд Францын Мелани Виюд ялагдаж тэмцээнээ дуусгасан
  3. Эмэгтэй -57 кг жинд Б.Энхрийлэн хоёрдугаар шатанд Словенийн Кажа Казерт ялагдан тэмцээнээ дуусгасан
  4. Эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч эхний шатанд Португалын Барбара Тимод ялагдан тэмцээнээ дуусгасан
  5. Эмэгтэй -63 кг жинд С.Лхагвадулам эхний шатанд Испанийн Сарай Падияа Гуэррерод ялагдан тэмцээнээ дуусгасан
  6. Эрэгтэй -60 кг жингийн хүрэл медалийн төлөө Э.Сумъяабазар Францын Ромайн Валадьер Пикард ялагдан тавдугаар байр эзлэв.
  7. Эрэгтэй -66 кг жигийн дагах барилдаанд Б.Нармандах Францын Орландо Казорлад ялагдан долоодугаар байр эзлэв
  8. Эрэгтэй -73 кг жинд Ц.Цогтбаатар эхний шатанд Оросын Евгени Прокопчукт ялагдан тэмцээнээ дуусгасан
  9. Эрэгтэй -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд Тажикистаны Сомон Махмадбековд ялагдан тэмцээнээ дуусгасан
  10. Эрэгтэй -66 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Эрхэмбаяр Францын Орландо Казорлад ялагдан тавдугаар байр эзлэв