Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.17 10:55
6146
ХАРААГҮЙ ИРГЭН ТӨРИЙН ОРДНЫ ГАДНА ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД 2 ХОНОЛОО

Бүрэн хараагүй иргэн Цэнджавын Чинбат  төрийн ордны баруун талд өлсгөлөн зарлаж -16 хэмд гадаа 2 хоноод байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл цахим хуудсаараа дамжуулан түүнийг эргэж очсон хүн бүхний нэр, регистрийг цагдаа асууж байгаа бөгөөд цагдаагийн байнгын дарамт, хяналт дор өлсгөлөн үргэлжилж байна хэмээн бичжээ.