2021.10.18 16:59
12200
Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж байна

Өнөөдөр буюу 10-р сарын 18-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 10 цагт хэвлэлийн бага хурал хуралдуулж, 2021 оны эхний гурван улирлын эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй хэлэхдээ, эхний хагас жилд Хятадын эдийн засаг тогтвортой сэргэлтээ хадгалж байна. 3-р улиралд гадаад дотоодын эрсдэл сорилт нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, олон улсын түүхий эдийн үнэ өсөж, Хятадын дотоодод халдварын тохиолдлууд бүртгэгдэн, үерийн гамшигт өртсөнөөр эдийн засгийн өөрчлөлт, зохицуулалтын дарамт их байна гэжээ.

Эдгээр нөхцөл байдалд ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор, орон нутаг халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг уялдуулж, макро бодлогыг эрчимтэй, үр дүнтэй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэлтийн эрч хүчээ хадгалж байна. Гол макро үзүүлэлтүүд боломжийн түвшинд байж, ажил эрхлэлт үндсэндээ тогтвортой, иргэдийн амьжиргаа сайжирч, бүтцийн өөрчлөлт ахиж, чанар, үр ашиг дээшилж, энэ оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд үндэс суурийг тавьсан байна.