Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.18 23:03
3981
ЗАЙСАН ХИЛЛ-Д БАЙРЛАХ “СОБТ ТРЕЙД” КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

ХУД-ийн МХХ-ээс Собт Трейд ХХК-ийн тусгай зөвшөөрлийг "ЦУЦЛАХ" санал гаргаж, НМХГ-аас "ТҮДГЭЛЗҮҮЛЭХ" саналыг ирүүлсэн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Zaisan Hill цогцолбор нь Хариуцлагын гэрээ байгуулаагүй ч заалны дүүргэлтийг 50%-иас хэтрүүлж олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гаргасан байдаг. Түүнчлэн нэг удаагийн зөрчил бус удаа дараа ийм төрлийн зөрчил гаргасан ч тус байгууллагад ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй нь бусад ижил үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдийн дунд ихээхэн шүүмжлэлийг дагуулсан.

Учир нь тус Zaisan Hill цогцолбор нь Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий газар буюу төрсөн дүү нь захирлаар нь ажилладаг нь ийн эрх мэдэлтнүүдийн мэдлийн газруудад  холбогдох албаныхан "аядуу зөөлөн" хандаж байна гэх ойлголтыг эрхгүй төрүүлсэн биз. 


Тэгвэл шүүмжлэл дагуулсан тус газрын тусгай эрхийг цуцлах арга хэмжээ авахаа өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяазар болон МХЕГ, УОК-с хамтарсан мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.

Ийнхүү "Хариуцлагын гэрээг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь цагдаа мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтаар тогтоогдсон тул Хан-Уул дүүрэгт байрлах 11-р хорооны Зайсан Хилл цогцолборт байрлах Собт Трейд ХХК-ны Эвент холл ресторанд согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгосон Хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/326 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын 1-т заасан Собт Трейд ХХК-д хобогдох хэсгийг цуцалсугай" гэх тамга тэмдэг бүхий тушаал гарсан байна.