Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.20 12:05
6341
Газрын гэрчилгээ, кадастрын зургийг иргэн өөрөө хэвлэж авдаг боллоо

   Газартай холбоотой төрийн үйлчилгээ илүү хялбар, иргэнд ээлтэй болсоор байна.

Жишээлбэл иргэд egazar.gov.mn цахим системээр нэвтрэн хэвлэж авах боломж бүрдлээ. Ингэснээр захирамж нь гарсан газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа та өөрөө хэвлэж аваад ашиглана гэсэн үг.

   Урьд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа авахын тулд иргэд газрын албаны үүдийг 30-60 хоног “сахидаг” байсан.

Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд УБЕГ, арилжааны банкууд нэгдсэн бөгөөд Нотариатын байгууллага нэгдэн ороход бэлэн болжээ.

Газрын гэрчилгээ авахад 10000-20000 мянган төгрөг банкинд тушаадаг бол кадасртын зургаа авахад 2500 төгрөг тушаадаг.

   Харин гэртээ ингэж хэвлэж авснаар төлбөр хэмнэгдэхээс гадна иргэдийн  цаг хугацаа , замын зардал гээд үүнээс ч их мөнгө хэмнэж байгаа юм байна.