“Бүх Монголоо эмчлэх амлалт” мөрийн хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь сонгогдсон тойргийнхоо (23-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28-р хороод) 65 ба түүнээс дээш насны ахмадуудыг урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулж эхлээд байна.
Улсын хэмжээнд 3-р шатлалын клиникүүд болох Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, Нийслэлийн Амгалан Амаржих газар, Хавдар Судлалын Үндэсний Төв болон “ЭМЖЖ” чих хамар хоолойн сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн хамтарсан баг дараах 9 чиглэлийн үзлэгүүд:
хийж болон 7 төрлийн багаж ба лабораторийн оношлогоо: хэт авиа оношлогоо (ЭХО, зүрхний бичлэг,эд эсийн шинжилгээ, сонсголын бичлэг, цусны биохими, хавдрын маркерууд, чихрийн шижин илрүүлэх 3 сарын сахарын дундаж хэмжээг тодорхойлж байна. Тус аян эхэлсний эхний долоо хоногт БЗД-ийн 10, 11, 12, 20-р хороодын ахмадууд хамрагдсан бол өчигдрөөс эхлэн 21-р хороонд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Аяны гол зорилго нь өвчнийг эрт оношилж, эмчлэх эсвэл хүнд хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлэхэд оршино. Нэн тэргүүнд улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй нас баралтын гол шалтгаан болох хорт хавдар, зүрхний өвчинд анхаарал хандуулж байна. Эхний долоо хоногт хамрагдсан хороодын 500 гаруй ахмадад үзлэг хийхэд шинээр 17 хавдар оношлогдсоноос: элэгний хавдар - 7, нойр булчирхайн хавдар - 2, цөсний хүүдийн хавдар - 2, умайн хүзүүний хавдар - 3, бөөрний хавдар - 3 байлаа. Эдгээр бүх хавдрыг эрт үед илрүүлсэн буюу өөрөөр хэлбэл тус өвчтөнүүд бүгд эмчлэгдэх магадлал өндөртэй байна. 2020 оны албан ёсны статистик мэдээнээс харахад Монгол Улсад эрт оношлогоо 28%-иас бага аж. Үүнээс дүгнэхэд урьдчилан сэргийлэх бодлого маш үр дүнтэй нь нотлогдож байгаа юм. Мөн үзлэгийн үеэр чихрийн шижингийн 7, бодисын солилцооны хам шинжийн 21 тохиолдол оношлогдож лабораторийн аргаар батлагдлаа. Бодисын солилцооны синдром нь зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнөөр бүрэн эдгэрэх боломжтой ч хэрэв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд 2-р хэлбэрийн чихрийн шижинг үүсгэх бөгөөд энэ нь ахмад настанд асаргаа, эмчилгээг ихээхэн шаардах болно. Долоо хоногийн дотор 50 орчим хүн эдгэрч, эрүүл амьдралын хэв маягаар амьдрах боломжтой болсон. 2020 онд улсын хэмжээнд оношлогдсон 6,702 хавдрын тохиолдолтой харьцуулахад энэхүү тоо нь бага мэт боловч энэ бол дөнгөж эхлэл билээ! Бусад төрлийн буюу таргалалт, зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихсэх, үе мөч, тархины судасны хангамжийн эмгэг, түрүү булчирхайн томрол, сонсголын алдагдал, эмэгтэйчүүдийн өвчнөөр давхардсан тоогоор нийтдээ 1,521 тохиолдол оношлогдов. Бүх өвчтөнд мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг үзүүлж цаашид өвчин эдгэрэх болон даамжрахгүй байх талаас шаардлагатай арга хэмжээг авсан юм. Түүнчлэн энэ үеэр Ковидоор өвчилсөн ихэнх хүмүүст Ковидын дараах хам шинж үргэлжилж байгааг олж илрүүллээ. Аяны эхний арав хоногт яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн нөхцөл байдал үүссэн 118 иргэнд түргэвчилсэн нэмэлт оношлогоо, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болон бусад арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлжээ.