Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2021.10.26 16:05
399
Хүнсний аюулгүй байдлыг батлахад юу хамгийн чухал вэ?
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хүнсний аюулгүй байдлын санаачилгатай байранд байж, үр тарианы үйлдвэрлэлийг жил болгон сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Үндэсний хүнсний аюулгүй байдлыг батлах нь хөдөө тосгоныг сэргээн мандуулах тэргүүн чухал үүрэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс жил дараалан үр тарианы элбэг ургац авч, үр тарианы гаргалт нь 6 жил дараалан 6500 тэрбум кг-д хүрч, хүнсний аюулгүй байдал ерөнхийдөө баталгаатай болж байна. Гэвч хүн ам нэмэгдэж, хэрэглээ өсөхийг дагалдан үр тарианы эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж байна. Хүнсний аюулгүй байдал бол төр гүрний тэргүүн чухал асуудал тул түүнийг туйлын их чухалчилж, үр тарианы тариалалтын талбай, гаргалтыг унагалгүй, нийлүүлэлт болон зах зээлийг тогтвортой байлгаж, дотоодын үр тарианы нийлүүлэлтийг баталгаажуулж, гадна орчны тогтворгүй хүчин зүйлийг үнэнхүү батлах шаардлагатай байна.

Механикжуулах нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадварыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ юм. Хятадын хөдөө аж ахуйн орчин үеийн байгуулалтын үлгэр жишээ болсон Хар мөрөн мужийн сангийн аж ахуйн корпорац өдгөө тариалалтаа бүхнийг механикжуулж, ухаалаг хөдөө аж ахуйн хөгжүүлэх цоо шинэ замыг эрэлхийлж байна.

Үндэсний хүнсний аюулгүй байдлыг батлахад хамгийн чухал нь газар тариаланд түшиглэж, тэргүүний технологид түшиглэж, тарианы үрийн чанарт анхаарч, тариан газрыг шимтэй болгох асуудал юм. Тарианы үр бол хөдөө аж ахуйн хамгийн чухал элемент юм. Тэр нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг юм. Өдгөө Хятад улсын тарианы үрийг ажилд тарианы үрийг хамгаалах талаар учир дутагдалтай байж, бие дааж шинийг бүтээх талаар хүрэлцэхгүй байгаа юм. Хөдөө аж ахуйн тарианы үрийн эх үүсвэрийг хамгаалж нээж ашиглах ажлыг эрхбиш эрчимжүүлж, үрийн эх үүсвэрийн технологийн гол асуудлыг шийдэж, сайн чанарын үрийг өөртөө бойжуулж, өөрийнхөө аяганд өөрийнхөө тариаг хийх стратегийг батлах хэрэгтэй юм.

Тариан газар бол үр тарианы үйлдвэрлэлийн амин чухал хүчин зүйл юм. Өдгөө зарим орон нутагт тариан газрыг хөдөө аж ахуйн бус зориулалтын бус зорилгоор ашиглах асуудал гарч байна. Үүнийг эрс залруулах хэрэгтэй. 120 сая га тариан газраа хэвээр хадгалж, тариан газрын хамгаалах хатуу дүрэм хэрэгжүүлж, ургац ихтэй, гамшигт өртөмтгий бус тариалангийн гол баазаа өөрийнхөө амь мэт хайрлан хамгаалах хэрэгтэй юм.

Тариачдад нөхвөр болгох дүрмийг цаашид бэхжүүлж, хөдөө аж ахуйн даатгалын цар хүрээг цаашид өргөтгөх хэрэгтэй байна.

Орон нутгийнхны хөдөө аж ахуйн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, нам засгийн удирдлагын гол үүрэг хариуцлага болгож, үр тариаг мужийн дарга өөрөө хариуцах дүрмийг баримталж, нарийн бичгийн дарга нь хариуцлага үүрэглэж, үр тарианы үйлдвэрлэлийн гол бүс, борлуулагч гол бүс, үйлдвэрлэгч борлуулагч үүргийг  зэрэг гүйцэтгэгч бүсийн хүний аюулгүй байдлын улс төрийн хариуцлагыг намын хорооны нарийн бичгийн дарга нь өөрөө хариуцуулах хэрэгтэй.