Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газартай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулж, Egazar.gov.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
2020 онд ашиглалтанд орсон дээрх системийг илүү боловсронгуй болгож хэрэглээг хялбаршуулах ажил хийгдэж байгаа. Тиймээс цахим системийн хэрэглээг иргэдэд танилцуулах “Газрын харилцаа- цахим шилжилт” аяныг орон даяар зохион байгуулж байна.
Энэ аянаар Egazar.gov.mn цахим системийг хэрхэн ашиглах , ямар төрлийн үйлчилгээг яаж авч болохыг 21 аймаг, 9 дүүргийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, хэлтсүүд нээлттэй мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хийж байна.
Аяны үр дүнд Egazar.gov.mn цахим системийн хэрэглээ нэмэгдэж, иргэд газрын албаны үйлчилгээг гэрээсээ авч эхэлсэн эерэг үр дүн байна. Цаашдаа хүн бүр газрын үйлчилгээг гар утсаараа авч хэвшвэл газартай холбоотой маргаан арилж, газрын үйлчилгээг шударга, тэгш хүртээмжтэй болох өөдрөг хүлээлт байна.