Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.