"Nodoublestandart" хөдөлгөөнийг эхлүүлсэн Эрдэний хүү Одбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Улмаар Э.Одбаяр нь хорих ангид нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа бол 10кг турж, бөөрний дутагдалд орсон гэсэн оноштой гарсан байна.
Тэгвэл С.Эрдэнэ хүүтэйгээ уулзаж, өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн байна.
С.Эрдэнэ: "Хүүгийн минь эрүүл мэнд аюултай байдалд байна. Хорих 461 дүгээр ангид очиж уулзахад, сэтгэл зүрх элэг эмтэрлээ. Би 7 хүүхэдтэй. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй хүн болгож, өсгөж хүмүүжүүлэхийн тулд гадаа гарч эр, дотор орж эм болж, ганцаараа өрх толгойлж явсан. Би хэр баргийн юманд хямраад байдаггүй. Намайг яаж ч доромжилсон ардчиллын төлөө явж ирсэн. Тиймээс бүх зүйлийг шингээж, тоохгүй явж ирсэн. Би хүүхдүүдээ улстөрөөс хол байгаасай гэж хүсдэг. Гэхдээ миний хүү энэ улстөрийн замыг өөрөө сонгосон" гэжээ.