Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2021.10.28 17:26
54816
Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Өнөө жил шөвгөрсөн 16, сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдийн дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн талаар Бөхийн холбооноос мэдээллээ. Дөрвөн бөхөд ямар ч байсан зөрчил илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр бөхчүүд 10 хоногийн дотор Үндэсний бөхийн холбоонд В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх ёстой гэж Ц.Магалжав хэллээ.