m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 07:17
71
Шимпанзе компьютерийн тоглоомыг тун сайн тоглодог

22настай Пэйнзи бол эмэгчин бич. Тэр нарийн төвөгтэй лабиринтаар хэсүүчлэн гарах компьютерийн тоглоомд бие гүйцсэн 4 бич, 12 хүүхдийг хожсон байна. Судлаачид нас бие гүйцсэн 4 бич болон 3-12 насны 12 хүүхдээс бүрдсэн баг бий болгосон аж. Хоёр баг хоёулаа ижил хугацаанд лабиринт дундуур явж гарах ёстой байв. Эрдэмтэд түүнчлэн тэднийг тоглох явцдаа лабиринтыг хэр үр дүнтэй туулсан байдал, хэчнээн саад бэрхшээл даван туулсныг тооцоолж, дүн шинжилгээ хийжээ. Яг энд л Пэнзи онцгойрсон байна: тэр хамгийн богино замаар лабиринтыг туулсан нь бусдаас хавьгүй илүү байв. Шимпанзе туршилтанд сайн дураараа оролцсоныг мөн тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Харин тэднийг усан үзмээр урамшуулахад хүрсэн аж. Учир нь, тэгэхгүй бол, тэд тоглохоос татгалзаж, “өөр өөрийн ажлаа хөөх” байсан биз. Тоглоом эхлэхээс өмнө бичнүүд ч, хүмүүс ч сургуулилж “гар халаалт” хийсэн ба эм хүйст шимпанзе лабиринт туулахдаа илүү амжилт гаргадаг нь ийнхүү тодорхой болсон байна. Түүнчлэн тэд компьютерийн тоглоом дахь тэмдэгтүүдийг ойлгож байжээ. Шимпанзе бол нэлээд сониуч, бас шинэ юм сурахдаа тун ч шаламгай амьтад.

Б.Хонгорзул