Энэ бол 2011 оноос нааш Хятад улс хоёрдох удаагаа үндэсний хэмжээнд цар уурын өөрчлөлтийн асуудлаар цагаан ном нийтэлж буй юм. Үүнээс бид цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар Хятад улс бодит үйл ажиллагааг чухалчилсаар ирснийг төвөггүй мэдэж болох юм. 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанаас буюу 2011-2015 онуудаас эхэлж Хятад улс энэ асуудлыг улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөндөө хамруулсан юм. Өдгөө цар уурын өөрчлөлтийн асуудлыг шийдэх нь Хятадын үндэсний стратеги болсон бөгөөд илэрхий үр дүнд хүрсэн юм.
Өдгөө Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээг их хэмжээгээр багасгаж, хүлэмжийн хий ялгаруулахыг үр ашигтай тогтоон барьж чадсан юм. Уг цагаан номд харуулснаар, 2020 онд Хятадын нүүрстөрөгч ялгаруулах хэмжээ 2015 оноос 18.8% багасаж, 2005 оноос 48.4% багассан юм. Энэ олон улсын хамтын нийгэмлэгт хандаж гаргасан 40%-45% баруулах зорилтын амлалтаас давсан үзүүлэлт юм. Эрчим хүчний бүтцээс харахад 2020 онд Хятадын чулуужмалын бус эрчим хүчний хэрэглээ 15.%%-д хүрч, 2005 оноос 8.5% нэмэгдэж, нүүрсний хэрэглээ илэрхий буурсан юм.
Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах, бохирдлыг засах, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ ийм өөрчлөлт хувиралттай болсон нь үнэхээр амаргүй юм. Үүний цаана төвөөс орон нутаг хүртэлх байршуулалт хэрэгжилт болон Хятадын иргэн бүрийн урт хугацааны хүчин зүтгэл байгаа юм.
Үүгээр барахгүй, Хятад улс бие дааж хувь нэмэр үзүүлэх зорилтоо тасралтгүй эрчимжүүлсээр ирсэн юм. 2020 оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулганы ерөнхий шүүмжлэлд төв чангаар зарлахдаа, Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээг 2030 оноос өмнө оргил үед нь хүргэж, 2060 онд төвийн сахих хэмжээнд хүргэнэ гэсэн юм. Энэ бол аугаа төлөвлөгөө юм. 30 жилийн хугацаанд дээрх зорилтыг биелүүлэх нь дэлхийн нүүрстөрөгчийн давах исэл ялгаруулах хэмжээг ихээхэн бууруулж, гол хөгжингүй орнуудын хэрэгсэх хугацаанаас хол богино хугацаа зарцуулах болно. Хятад улс эрчим хүчний болон аж үйлдвэрийн хөгжлийн шинэчлэлийн асар их үүрэг үүрэглэж буй эндээс бид харж болох юм.
Өдгөө Хятадын засгийн газар нүүрстөрөгчийн оргил үе болон төвийг сахихыг эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө хамруулж, экологи хамгаалж, ногоон чансаатай хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж буй юм.