m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.11.01 12:33
2831
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзахаар болжээ. 

   Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байгаа аж.
   Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ. Дээрх уулзалтад МУ-ын 29 дэх ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс бусад нь оролцохоо илэрхийлжээ.