“Гарьд магнай” уран сайхны киноны Эх дагина Дондогдулам хатны дүрд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 90 насандаа таалал төгслөө.
1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн тэрээр 1960-аад оноос эхлэн гавьяаны амралтад гартлаа Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажилласан аж.
Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнгийн “Гарьд магнай” кинонд “Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж хэлдэг хэсэг нь ард олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг.