Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2021.11.01 15:05
9314
Л.Оюун-Эрдэн: 3 дахь тунд хамрагдсан эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэл үйлчилгээ үзнэ

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна. Энэ үеэр шадар сайд С.Амарсайхан " Амаргүй нөхцөл байдалд ажил амьдралаа урагшлуулах, хүсээгүй хүндрэлийг хамтдаа давахад тодорхой ахиц дэвшилтэй урагшлах боломж бүрдүүлж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Олон улсын эрдэм шинжилгээний байгуулагуудаас цар тахал ойрын жилүүдэд арилахгүй гэж дүгнэсэн. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүйгээр, дасан зохицож, амьдрал ажлаа зохицуулах арга хэмжээ, шийдвэр бодлого гаргаж байна. Тиймээс хичээлээ танхимаар эхлүүлсэн. Цаашид 100 хувь танхим болгох, ар гэрийн хүндрэл ,аав ээж нь ажлаа хийх нөхцөл боломжийг тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар 420 орчим мянган иргэн гурав дахь тундаа файзер вакцин хийлгэсэн байна” гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын дараах үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлтэй манай улс нүүр тулж байна. Нийт иргэддээ, ААН-дээ, соёл урлагийн салбарынхандаа хэлэхэд хоёр жилийн дараа соёлын арга хэмжээ нээх арга хэмжээ авч байна. Үүнд хамтаараа хариуцлагатай байж гурав дахь тундаа идэвхтэй хамрагдъя. Цар тахал нийгмийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой. Гурав дахь тунгийн хамрагдалт зорилтот түвшний иргэд 50-аас дээш хувь хамрагдсан тохиолдолд улбар шараас шар түвшин рүү орно" гэлээ.