Энэ оны 10-р сарын 12-нд “Бээжинд уулзъя” олон улсын туршилтын тэмцээн Бээжин, Янь Чин дүүрэг болон Жанжхүү хот гэх гурван газрын 8 зал талбайд боллоо. Энэ бол Бээжингийн өвлийн олимпоос өмнөх бүх элементийн сорилт юм. Өдгөө 5G холбоо зэрэг олон төрлийн технологийг туршилтын тэмцээний баталгааны ажилд хэрэглэж эхэлсэн байна.
Үндэсний усан спортын төв “Усан шоо”-гийн баталгааны баг туршилтын тэмцээнд 5G холбооны технологийн дэмжлэг хангасан юм. Сэтгүүлч өөрөө туршиж үзсэний дүнд хэвлэл мэдээллийн төлд хэвлэл мэдээллийн тавцан болон уралдааны талбайн дэргэд байрлуулах зураглаачийн байрлал нь 5G сүлжээний хурдаар 900M/S-д хүрч байна.
Үндэсний усан спортын төвийн холбооны баталгааны багийн гишүүн Ли Гуан хэлэхдээ, манай энэ удаагийн туршилтын тэмцээнээр хэвлэл мэдээлэл, тамирчид, албан тушаалтнуудын зарим санал зөвлөгөөгөөр бид холбооны радио долгионы тус талыг цаашид эрчимжүүлж нөхөх болно. Зарим бусад саналын дагуу бид ч ажлаа цаашид сайжруулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд хамгийн сайн баталгаа хангах болно гэжээ.
Уралдаан тэмцээний эд барааны баталгааны талаар заал талбайд зүйлсийн сүлжээг, таних төхөөрөмж ашиглах, эд материалыг агуулахад хадгалах, гаргаж авах, эргүүл хийх, бүртгэх зэрэг талаар орчин үеийн цахим технологи ашиглаж, үзэж харах боломжтой болгож, эд барааг ухаалгаар хүлээлгэн өгөх, оновчтой шилжүүлэх зэргийг туршсан байна.