Сүүлийн нэг хэсэг хугацааны турш Хятадын олон газрын хүнсний ногооны захууд удирдлагаа чангатгаж, бараа нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зэрэг арга хэлбэрээр үнийг тогтворжуулж, улмаар хүнсний ногооны зах зээлийг тогтворжуулж байна.
Сүүлийн үеийн цаг агаар хүйтэрсэн зэрэг ашиггүй нөхцөлөөс болж Шаньдүн мужийн Шэн Сянь 30 гаруй агрономичийг тариан газарт илгээж, өнөөгийн цаг агаарын нөхцөл байдал, газрын хөрсний нөхцөлд хорхой шавьжаас сэргийлэх жич сэлгэн тариалах хүнсний ногоо зэрэг асуудлаар техникийн жолоодлого хийсэн байна.
Лиь И хотын И Нань сяны өргөст хэмхийн тариалалтаараа Хятадад тэргүүн байранд ордог. Энэ хэсэг хугацаанд эндэхийн өргөст хэмхийн зах зээлийг худалдан авах үнэ өнгөрсөн жилээс 210% өссөн боловч тариалалтын хэмжээ өнгөрсөн жилээс маш ихээр багассан юм. И Нань Сяны Хү Тоу суурины Жан Жяжуан тосгоны өргөст хэмх их хэмжээгээ тариалдаг ногоочин Жян Хайлүн хэлэхдээ, сүүлийн үед үерийн гамшиг, хорхой шавж зэрэг шалтгаанаас болж өргөст хэмхийн тариалалт их хэмжээгээр багассан юм гэжээ.
Эдгээр байдалд чиглүүлж И Нань сянь ногоочдод техникийн удирдлага хангахаас гадна намар өвлийн ногоо тариалах онцлогт тохируулж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэн навчит ногоо болон түргэн бойжих ногоо тариулж, хүнс ногооны зах зээлийг тогтворжуулж байна.