Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.04 11:30
4135
Ардчилсан намын Онц Их хурал маргааш болно

Ардчилсан намын ҮБХ-ны 290 гаруй гишүүн, намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Өмнө нь эв нэгдлийн Их хурал гэж нэрлэж байсан ч намд үүсээд буй өнөөгийн үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд АН 30 жилийн түүхэндээ байгаагүй ялагдал хүлээсэн зэрэг нь намын хувьд онцгой нөхцөл үүссэн гэж Улс төрийн зөвлөл үзсэн байна.

Их хуралд 1318 төлөөлөгч оролцох бөгөөд тэднийг анхан шатны нэгж, үүрүүд хуралдан сонгожээ. Их хуралд оролцох төлөөлөгчид өчигдрөөс нийслэлийг зорьж эхэлсэн байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирэх төлөөлөгчид намдаа үүсээд байгаа зөрчил, хагарлыг эцэслэн, цэг тавих ёстой хэмээн гишүүд, дэмжигчид найдаж байгаагаа илэрхийлжээ.