Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.04 11:36
1830
Egazar.gov.mn цахим систем ашиглалтанд орсноор 214 сая төгрөг хэмнэжээ

Газрын албаны цахим шилжилтийн үр дүн  

Egazar.gov.mn цахим систем ашиглалтанд орсноор газрын албаны ачааалал буурч, 214 сая гаруй төгрөг хэмнэжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газартай газартай холбоотой төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан.  Иргэн, ААН-ийн түгээмэл авдаг 17 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Ингээд 10-р сарын 1-нээс 11-р сарын 1-н хүртэл egazaer.gov.mn цахим системд өдөртөө 7751 удаа  хандаж нийт 2,746,474 удаа хандалт хийжээ.

Энэ хугацаанд нийт 8742 иргэн, ААН нэгж газрын гэрчилгээ, гэрээ , кадастрын зургаа үнэ төлбөргүй хэвлэж авснаар 214,030,0000 төгрөг хэмнэсэн байна.

Олон нийтийн дунд ачаалал ихтэй, хүнд сурталтай гэдэг “хүндхэн “нэр зүүдэг байсан газрын алба бүрэн цахимжсан нь иргэдийн талархалыг хүлээгээд байна. Та ч гэсэн газрын алба руу явж дугаарлахгүй гар утсандаа суулгаад үйлчилгээгээ аваарай.