Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.06 11:28
6013
Ардчилсан намын 30 жилийн түүхийн дундах толбо


Ардчилсан
намд сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөөд буй хагарал, бутрал хоёр тийш харсан намын удирдлагуудын ааш, авир олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалаад байгаа.  

Ардчилсан нам монголын ардчилал биш гэж үзэх нэг хэсэг бий. Гэвч Ардчилсан намын шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ байдал удаан үргэлжилбэл монголын ардчиллыг сааруулах, цаашлаад устах аюул рүү түлхэх нь бодит үнэн.

Учир сөрөг хүчингүй шахам хэт олонхиос бүрдсэн эрх баригчдад өнөөдөр дураараа дургиж, коммунист нийгэм рүүгээ эргэж алхахад тун ойртлоо.

Үүнийг
нотлох үйлдэл өдөр бүр бидний нүдний өмнө ил өрнөж байгаа. Сургамжтай нь ямар ч ардчилсан оронд нэг нам дангаар эрх барьж болдоггүйн бодитоор  харуулав

Харин одоо Ардчилсан нам өөрсдөдөө дүгнэлт хийж, хаана гарсан аль алдааг хэрхэн засч урагшлахаас Монгол Улс ухрах уу, урагшлах уу гэдэг нь хамаарах болчихоод байгаа нь яалт ч үгүй үнэн билээ. 


Тиймээс өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд юу юу тохиолдсоныг эргэж нэг харцгаая.

2020.06.25

Энэ өдөр Намын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсаны хариуцлагаа хүлээж огцорч буйгаа хэвлэлийн хурлаар зарлаж, 2020.07.08-нд дэд дарга Ц.Туваанд Ардчилсан намын тамгыг албан ёсоор шилжүүлэв.

2020.07.24

ҮБХ-ны цахим хурал хуралдаж, намын удирдлага огцорсныг мэдээлж Ц.Туваанд намын даргын эрхмэдлийг түр шилжүүлсэн.

2020.12.24

УБЕГ-ын улсын байцаагч Д.Чинтулга С.Эрдэнийн хүсэлтээр Ц.Туваанд хадгалагдаж байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж Ардчилсан намд хоёр тамга, тэмдэгний асуудал үүссэн.

Одоогоор улсын Дээд шүүхээс АН-ыг төлөөлөх эрх мэдэл бүхий субьектээр С.Эрдэнэ, Ц.Туваан, О.Цогтгэрэл, М.Тулгатын аль алиныг нь хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд одоог хүртэл С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга хэвээр мэтээр тайлбарлаж Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна.

2021.9.27

Ардчилсан намд үүсээд байгаа дотоод зөрчилдөөн зогсоож 11-р сарын 5-ны өдөр эвлэрэлийн их хурлаа хийхээр зарласан.

2021.11.05  буюу өчигдөр Ардчилсан намын онц Их хурал хуралдав. Хуралдаанд 1318 төлөөлөгч оролцож намын бүх шатны төлөөлөл нэгдэн асуудлаа шийдэв.

Гэвч

С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлан улсын Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэн гуйвуулсан тайлбар мэдээлэл хийлээ. Түүний өгсөн худал мэдээлэл болон үнэн баримтыг харьцуулан хүргэж байна.

Баримт 1: С.Эрдэнэ Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш Монгол Улсын Дээд шүүх С.Эрдэнийг намын даргаар сэргээн бүртгэхээс нийт 3 удаа татгалзсан.

2021 оны 1-р сарын 14-нд Дээд шүүхийн 04 тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзав.
2021
оны 2-р сарын 26-нд Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаанболон 09 дугаартай тогтоолоор С.Эрдэнийг Улсын Дээдшүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэх хүсэлтээс татгалзав.
2021
оны 4-р сарын 27-нд Монгол Улсын Дээд шүүхийн хуралдаан 12-р тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим сан дахьС.Эрдэнийн АН-ын даргын бүртгэлийг сэргээххүсэлтийг хангахаас татгалзсан.

Баримт 2:

С.Эрдэнэ, М.Тулгатаадөнгөсөн”.

Дээрх 3 удаагийн татгалзсан шүүхийн тогтоол дунд хамгийн анхаарал татаж байгаа нь Улсын Дээд шүүхийн 25 шүүгч оролцсон 4-р сарын 27-ны 12-р тогтоол юм.

С.Эрдэнэ 
өөрийн зохион байгуулсан дотоод сунгаанаас ялсан М.Тулгатыг дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэхдээ, хажуугаар нь өөрийгөө АН-ын даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлтийг давхар хүргүүлсэнд дахин татгалзсан шийдвэр гаргасан.

Баримт 3: С.Эрдэнэ хулгайгаар Ардчилсан намын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдсан.
Улсын Дээд шүүх нийт 3 удаа С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс татгалзсаны дараа, тэрээр намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт өгснийг мөн дээд шүүхээс татгалзав.

2021 оны 10 сарын 13-д Улсын дээд шүүхийн хуралдаан болж С.Эрдэнийн хүргүүлсэн АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав.

Баримт 4: Х.Сонинбаяр шүүгчид ногдуулсан сахилгын шийтгэл АН-ын дотоод асуудалтай холбоогүй.

С.Эрдэнэ хэлэхдээ Улсын дээд шүүгч Х.Сонинбаяр нь АН-тай холбоотой хэргээр сахилгын шийтгэл хүлээсэн гэх мэдээллийг удаа дараа гаргаж байгаа.

Улсын дээд шүүхээс уг асуудалд тайлбар, тогтоол гаргасан бөгөөд шүүгч Х.Сонинбаярын сахилгын шийтгэл нь АН-ындотоод асуудалтай холбоогүй болно гэдгийг мэдэгдсэн.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов.