Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.10 12:39
6146
М.ТУЛГАТАД АН-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Өнгөрсөн 11-р сарын 5-ны өдөр АН Онц Их Хурлаа хуралдуулсан. Тус хуралд 330 сум, 21 аймаг, 9 дүүргээс 1218 гишүүд төлөөлөгчид ирж оролцсон. 

Ийнхүү Онц Их Хурлаар АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрлийг ёсчлон баталсан. 

Харин М.Тулгатын талаас Онц Их Хурлыг дүрмийн бус гэж үзэж буйгаа мэдэгдэж, хуралд оролцоогүй. 

О.Цогтгэрлийн талаас өнөөдөр Ардчилсан намын Онц Их Хурлаар шийдвэрлэсэн АН-ын даргыг батламжилсан тогтоолыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. 


Энэ үеэр АН-ын ЕНБД Л.Гантөмөр эвлэлдэн нэгдэж нэг талдаа гарахын тулд хэрүүл маргаанаас татгалзаж, М.Тулгатыг АН-ын дэд даргаар ирэх санал тавьсан талаар хэллээ.