Улс төр
2021.11.10 15:37
4656
М.ТУЛГАТ: ДАРГА сонгож, удирдлагын бүтцийг ТОМИЛСНООР үндсэн асуудал шийдэгдэхгүй

АН-ын Онц их хурал 11-р сарын 5-ны өдөр болж, тус хуралд 330 сум, 9 дүүргээс 1200 гаруй гишүүд ирж оролцсон юм.

Тэгвэл М.Тулгат даргатай АН-аас Онц ир хурлын талаар байр сууриа илэрхийлээ.

                         М.ТУЛГАТ: ДАРГА сонгож, удирдлагын бүтцийг ТОМИЛСНООР үндсэн асуудал шийдэгдэхгүй

Бид Онц их хурлаас хоёр хоногийн өмнө байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэл одоо ч хэвээр. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд маш нухацтай, алдаа гаргалгүй бүх зүйлийг дүрэм, журмын дагуу хийх ёстой. Хэдэн удаа бүдрээд явах вэ. Учир нь АН үндсэн дүрэмтэй. Их хурлыг яаж зарлах вэ. Төлөөлөгчдийг хэрхэн бүрдүүлэх вэ. Хэлэлцэх асуудлыг хэрхэн батлах вэ зэргийг дүрэмд заасан байдаг.

Дүрэмд бол ОНЦ ИХ ХУРАЛ  гэж байхгүй. М.Тулгат гэдэг хүн намын даргын суудалтай зууралдаад байгаа юм биш. Үнэхээр Их хурлын индэр дээр гарсан зарим хүмүүс өнгөрсөн жилүүдэд Ардчилсан нам руу зогсоо зайгүй дайрсан. Ардчилалын үнэт зүйл рүү нулимж байсан, жанжин шугам, үзэл баримтлалаас тэс хөндлөн хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залаад, алга ташин хүлээн авч байна.

Тэгэхээр бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Ямар нэг даргыг сонгосноор, удирдлагын бүтцийг томилсноор үндсэн асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх ёстой. Нөхцөл байдал дахин амаргүй болж байна. Гэхдээ Ардчилсан нам эв нэгдэлтэй болно гэсэн итгэл алдраагүй. Сая дарга цэргээ сонгосон намын нөхдүүддээ хандаж хэлэхэд хэдийгээр хууль шүүх, даргын асуудал явдгаараа яваг. Монгол улс хуультай орон. Ардчилсан нам дүрэмтэй нам. Улстөрийн хүчний хувьд АН үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө нэгдэх ёстой.  Тиймээс цаашид БОДЛОГО СУДАЛГААНЫ ТӨВ хамтарч байгуулах, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах боломжтой хэмээн үзэж байна.

          О.БААСАНХҮҮ: Санаатайгаар саад хийх гэсэн явуургүй үйлдлүүдийг мөнгөний байдлаар хийж байна  

Манай нөгөө тал хэмээн яригдаж байгаа хүмүүс зарчимгүй зүйл ярьж байгаад харамсч байна. Өнөөдөр улс оронд үүсээд байгаа маш ноцтой асуудлууд байна. Жишээлбэл, Оюутолгой тойрсон асуудал, цар  тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Төсвийн асуудал гэх мэт. Эдгээр ноцтой асуудлууд дээр анхаарлаа хандуулах гэхээр нөгөө бүлэглэлүүдийн гар хөл гарч ирээд намын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх гэсэн явуургүй үйлдлүүдийг мөнгөний байдлаар хийж байна.

УИХ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзориг, Амардэлгэр зэрэг хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн Сахилгын хороонд албан бичиг хүргүүллээ. Учир нь Улсын Дээд Шүүхээс одоогоор шүүгчдийн ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байгаа. Өөрөөр хэлбэр анхан шатны бичиг баримтыг өөрчлөх шийдвэр гараагүй байхад хувийн сонирхлоор хууль зөрчсөн тайлбар бичиг өгөөд түүнийг нь олон нийтэд нотлох баримт мэт ярьж байгаад харамсч байна. Бид хэлцлийн ширээний ард сууж, үзэл бодлоороо нэгдэх нь зүйтэй.