Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.11 12:51
7639
БГД-ИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД  ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2021 оныг “Эерэг хандлага–Цахим үйлчилгээ хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан иргэдэд үйлчилж, зөвлөгөө мэдээллийг хүргэж эхэллээ. Ингэснээр үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулж, тохилог таатай орчинд иргэд, даатгуулагчдад үйлчлэх нөхцөл бүрджээ.

Баянгол дүүргийн хувьд 231500 оршин суугчтай, 5000 гаруй ажил олгогчтой. Сар бүр 31 мянган өндөр настанд тэтгэвэр, 20 мянга орчим даатгуулагчид тэтгэмж олгох ажлыг тогтмол зохион байгуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг өргөн хүрээнд явуулж эхэллээ.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөс даатгуулагч, тэтгэвэр авагч, аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг авах боломжтойгоос гадна банк каноны үйлчилгээг ч мөн багтаажээ.  Түүнчлэн цахимаар өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтыг цахимаас харах, 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын архивын лавлагааг иргэдээс шаардахгүй байхаар зохион байгуулж үйлчилнэ.

Ингэснээр иргэд, даатгуулагчдад үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээ улам ойртож, шат дамжлага багасчээ.