Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.11 14:17
5408
Т.ДОРЖХАНД: "АН-ЫН ЛИДЕР ГЭХ Э.БАТ-ҮҮЛ БААТАР СОНГУУЛИАР СОНГИНОХАЙРХАНД ҮЗЭГДЭЭГҮЙ"

Т.Доржханд: "АН ялагдсаныхаа бурууг гаднаас хайгаад байна. Миний бодлоор өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Хамгийн харамсалтай нь АН-ын лидер гэх Э.Бат-Үүл баатар маань өөрийнхөө Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд ялагдчихсан шалтгааныг "ХҮН" нам буруутай гэж байна.

Ер нь бол улс төрийн үйлчилгээг Хөдөлмөрийн үндэсний нам МАН-д өгчихлөө зарчихлаа гэхэд нь, ийм насны, хүндэлж явсан хүний хувьд хүлээцтэй хандсан. Олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсад МАН, АН гэх хоёр нам л байх ёстой юм шиг явж байна. АН ялагдах юм бол бусад нам сонгуульд орсноос боллоо. Бусад нам МАН-д үйлчилгээ үзүүллээ гээд байх юм.

Гүтгээд байна шүү дээ. Сонгуулийн үеэр бид идэвхитэй ажилласан байхад Э.Бат-Үүл гуай тэнд ганц хоёр л үзэгдсэн. 

Бид уучлалт гуйхыг шаардаж хуулийн байгууллагад гомдол өгсөн. АН, МАН 2 засаглаж чадахгүй байна. Ядуурал улам л өслөө. МАН бол хангалтгүй байна. АН өмнө нь эдийн засгийг самарсан. Чадахгүй байгаа бол залуучууддаа өг. Бид АН, МАН-аас илүү ондоо. МАН байна уу, АН байна уу хамаагүй.