Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.11 15:09
5167
Б.БАТ-ЭРДЭНЭ: "Ц.АНАНДБАЗАРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ЁСТОЙ, БИД ЁС ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ Л ШАЛГАДАГ"

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

Б.Бат-Эрдэнэ: "Ц.Анандбазартай холбоотой асуудал бол манайд ирэхээсээ өмнө хуулийн байгууллагад шалгагдах ёстой. Ёс зүй сахилгын байнгын хороо бүхнийг шийддэг юм биш. Хэрвээ иргэн хуулийн этгээдээс УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар гомдол гаргаад, тэрийг нь дүрмийнхээ дагуу ёс зүйн байнгын хороо нягтлаад шалгалт хийдэг.

Гэмт хэргийн шинжтэй зүйл байвал холбогдох байгууллагад нь өгдөг. Ийм л зүйл. Бид ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг нь л шалгадаг.  Ёс зүйн дүрмийг батлах үеэр би ажиллаж байлаа. Хамрах хүрээг нь өргөжүүлж байсан.

УИХ-ын чуулганы ирцийн мэдээллийн талаар тодруулахад; "Бид яах гээд байна гэхээр шатны гишгүүрийг дээрээс нь шүүрддэг. УИХ-ын дарга чиглэл өгсөн. Аравдугаар сарын УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд мэдээллэхээр болсон. Юм нэгээс эхэлнэ. Өргөсөн тангаргаа дээдлэн ажиллах хэрэгтэй. Чуулган 54 минутын хоцролттой эхэлдэг байлаа шүү дээ" гэв.