Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.11.12 16:04
7328
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ХЭРГИЙГ ЦАГДААГААС ШАЛГАЖ, ӨӨРӨӨ НЯЦААВ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг БНХАУ-ын иргэнийг зодож, бэртээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай зам гүүрийн компанийн инженер иргэнийн албан өрөөндөө дуудаж авчраад зодсон гэх мэдээлэл бий.

Мэдээллийг ЦЕГ-ийн ХМТ-ийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Өчигдөр цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэдэг мэдээллийг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Нэгдүгээрт би тийм хүн огт танихгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарна. Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ. Эрүүл ухаанаар бодох хэрэгтэй. Энэ бол худал мэдээлэл” гэдэг хариулт сэтгүүлчдэд өгөөд байгаа юм.