Авлигатай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлэжээ.
Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд хариуцлага тооцохгүй анхааруулах арга хэмжээ авсан байна.
Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК, “Миат” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.